Өгзгөөр нь тоглоод өрөнд оров
23 минутын өмнө
Италийн шүүх нэгэн пластик мэс ажилбар хийдэг эмчид өвчтөн бүсгүйдээ эд материал, сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр болгож бараг 29 мянган евро өгөхийг үүрэг болгожээ. Шүүх хуралдааны явцад энэ мэс засалч тэр бүсгүйн өгзгийг томруулах ажилбарыг мэргэжлийн түвшинд хийж чадаагүй гэдэг нь тогтоогдсон аж.Венери Фальцон гэдэг бүсгүй өгзгөө томруулах ажилбар хийлгүүлэхээр эмчид хандсан байна. Цаадахь нь түүнийг Стелла гэдэг эмч рүү илгээжээ. Эмч Марчелло Стелла бүсгүйг "бразил өгзөг"-тэй болгож өгнө гэдгээ амласан гэнэ. Дэндүү догдолсон эмэгтэй шууд кассан дээр явж очоод мэс ажилбарынхаа төлбөрийг бүрэн төлжээ.
Мэс засалч хагалгаа хийсэн ч Венери бүсгүй үр дүнд нь сэтгэл гонсгор үлджээ. Түүнд өгзөг нь овон товонтой харагдсан байна. Ичсэндээ тэрбээр усны хувцас ч өмсөж чадахаа больсон аж.
Шүүхийн шийдвэр ёсоор нэхэмжлэгч талд 28727 еврогийн нөхөн төлбөр олгогдохоор болжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment