Шингэрүүлсэн хийг зааврын дагуу ашиглахыг анхааруулав
3 минутын өмнө
МХЕГ-ын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэдийн гаргасан албан даалгаврын хүрээнд Дэд бүтцийн хяналтын газраас шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмж ашиглагч аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөмж хүргүүлэв.Шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн зураг төсөл, тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалтын шаардлага хангаагүйгээс хүний амь нас, эрүүл мэнд хохирч, орон сууц, барилга байгууламжид осол, аваар гарч болзошгүй.
Иймээс шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмж ашиглагч аж ахуйн нэгж, иргэд Орон сууц ашиглалтын болон Сууц өмчлөгчдийн холбоо, оршин суугчид өөрийн орон сууцны барилгад хууль, тогтоомж зөрчин ашиглаж байгаа хийн баллонд хяналт тавьж, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах, та бүхнийг хүний төлөө зөвлөн туслах чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллахыг хүсэж байна. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment