Thursday, July 9, 2015

Фил Коллинз Жэй Логийнд нүүж оржээ

Фил Коллинз Жэй Логийнд нүүж оржээ

1 цаг 31 минутын өмнө

Genesis хамтлагийн бөмбөрчин асан, дуучин Фил Коллинз Майамид үлэмж хэмжээтэй эдлэн газар худалдан авчээ. 64 настай Коллинзд атаархах хэрэгтэй. Хөгжимчин эр Майами дахь Бискэйн булангийн эрэг дээрх гайхалтай үл хөдлөх хөрөнгийг өөрийн болгов.
Өмнө нь энэ эдлэнг Женнифер Лопес эзэмшиж байсан юм. Нийт 1100 хавтгай дөрвөлжин метр талбайтай, унтлагын долоон өрөөтэй, угаалгын найман өрөөтэй, усан сантай, дарсны агуулахтай, дарвуулт завины зогсоолтой эдлэн газрыг тэрбээр 33 сая доллараар худалдаж авсан аж.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment