Үүрийн 04 цаг хүртэл ажиллахаар болжээ
Өнөөдөр 16 цаг 11 минут
Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарын түр зогсоох захирамжийг Нийслэлээс гаргажээ. Захирамжид дурьдсанаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг шөнийн 04 цагт хүртэл болгожээ.Захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны "Худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг батлах тухай" захирамжийн хоёрдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцохоор болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment