Thursday, July 2, 2015

“МЮ” Мюллерыг онилжээ

"МЮ" Мюллерыг онилжээ

33 минутын өмнө

Германы сэтгүүлч Рафаэл Хенигштайн Английн хөлбөмбөгийн "Манчестер Юнайтэд" баг довтлогч Томас Мюллерыг авах талаар "Бавария" багтай яриа хэлэлцээр хийж байгаа хэмээн мэдээлэв.


"Тэд Швайнштайгерыг сонирхож байгаа гэдэг нь зүгээр л анхаарал сарниулсан хуурах үйлдэл юм. Үнэн хэрэг дээрээ бол тэд Томас Мюллерыг авахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа. Та бүхэн харж л байгаарай. "Бавария" Мюллерыг худалдах сонирхолгүй байгаа билээ. Гэвч "МЮ" татгалзахын аргагүй мундаг санал тавьсан" хэмээн Хенигштайн өөрийн твиттер дэх хуудсанд бичжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment