Sunday, August 30, 2015

Гэрээ засах гээд олз олжээ

Гэрээ засах гээд олз олжээ

30 минутын өмнө

АНУ-ын Финикс хотын нэгэн гэр бүлийн хос шинэ байранд нүүж ороод нэгэн сонин кодыг олж, удалгүй тэр код таарсан төмөр сэйфийг илрүүлжээ. Тэд гал тогоондоо засвар хийх үеэр паркетан шалны дор нуусан төмөр сэйфийг олсон байна.

Кодоор нь түүнийг онгойлготол дотор нь 51080 доллар, "Яахаа мэдэхгүй хүмүүст зориулсан удирдамж" гэдэг нэртэй Е.Ф.Шумахерын зохиосон ном, James E.Papper гэдэг ховор бурбон дарс нэг лонх хэвтэж байжээ.

Номон дотор өөр олон тооны нууц, код, бичвэр байгаа аж. Түүний тусламжтайгаар илүү их том олзыг олох бололтой. Ямар ч байсан энэ гэр бүл засвар хийсэндээ огтхон ч харамсахгүй байгаа гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment