Friday, September 4, 2015

Заан дүрсгүйтэв (видео)

Заан дүрсгүйтэв (видео)

Өчигдөр 18 цаг 6 минут

АНУ-ын нэгэн цагдаагийн газар фэйсбүүк дээр нэгэн өвөрмөц зам тээврийн ослын дүрс бичлэгийг байршуулжээ. Уг бичлэгийн гол баатар нь Тоёота загварын автомашиныг няц дарж байгаа заан юм.

Үлэмж биетэй амьтан суудлын машин дээр сууж нэг үзээд, дээвэр дээр нь гарахыг оролдоно.

Балмагдсан жолооч ямар нэгэн аврагдах үйлдэл хийхгүй суух аж. Гэхдээ эцсийн бүлэгт мань хүн зугтаж чаддаг байна. Цагдаа нар зам дээр анхаарал болгоомжтой байхыг сануулжээ.

Энэ хэрэг явдал Peugeot 206 загварын машины зар сурталчилгааг санагдуулна. Гэхдээ тэр рекламан дээр заан нэгэн залуугийн командаар машин дээр нь сууж ямбий машиныг нь дэгжин загварын төмөр хүлэг болгоход тусладаг билээ.


Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment