Сэтгүүлчид нэр төрөө сэргээлгэнэ
Өчигдөр 18 цаг 25 минут

Тухайлбал, Даншиг наадмын арга хэмжээг сурвалжилсан хэвлэл мэдээллийн 20 байгууллагын 20 сэтгүүлчид НЗДТГ-аас 700 мянган төгрөг бэлнээр олгосон гэх баримт дуулиан дэгдээсэн юм. Баримтыг цахим мэдээллээр дэлгэсэн нь сэтгүүлчдийг худалдагдсан, авлигачин, захиалгат сэтгүүл зүйн эзэд хэмээн олон нийтэд шүүмжлүүлэхэд хүргээд байгаа аж.
Тэгвэл нэр дурдагдсан 20 байгууллагын сэтгүүлчид эхнээсээ тайлбар өгч эхэлсэн төдийгүй нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандчихаад байгаа гэнэ. Учир нь, тэр үеэр амралтаа авсан, амаржсан, хөдөө гадаа томилолтоор явж байсан сэтгүүлчдийн нэр уг жагсаалтад орж, хуурамч гарын үсэг зурж мөнгө авсан гэх худлаа баримт дэлгэгдсэнд гол учир байгаа бөгөөд энэ асуудалд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хүмүүс нь одоогоор эзэнгүй байгаа ажээ.
Тиймээс хотын дарга Э.Бат-Үүл болон холбогдох газарт нь хандсан байгаа гэнэ шүү. Сэтгүүлчид мөнгө авсан эсэх, эсвэл НЗДТГ-ынхан сэтгүүлчдийн нэрийг барьж, хуурамч гарын үсэг зуран мөнгө авсан эсэх нь ирэх долоо хоногт тодорхой болно.Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment