Thursday, September 3, 2015

Жонни Депп, Орландо Блум нар сөргөлдөв

Жонни Депп, Орландо Блум нар сөргөлдөв

29 минутын өмнө

"Карибын тэнгисийн далайн дээрэмчид" киноны тавдугаар ангийн зураг авалтын үеэр Холливудын томоохон одод болох Жонни Депп, Орландо Блум нар үе үе хоорондоо сөргөлдөж байгаа аж.

Блумын баатрыг өмнөх ангид хороосон ч гэлээ тавдугаар ангийг нь бүтээгчид 2017 онд нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байгаа кинонд үзэгчдийн анхаарлыг илүүтэй татахын тулд Орландо Блумыг дахин хамруулахаар шийдсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар уг киноны бүх ангид гол дүрийг бүтээж буй Жонни Депп Уолт Диснэй киностуди кинонд Блумыг эргэн тоглуулахын тулд түүнд их хэмжээний урамшуулал өгөхөө амласанд ихэд бухимдангуй байгаа гэнэ шүү. Депп үүнтэй эвлэрч чадахгүй байгаа аж.

Киностуди Орландод хэдий хэмжээний мөнгө амласан нь тодорхойгүй байгаа ч Депп өмнөх ангид тоглосныхоо төлөө 55 сая доллар хүртсэн билээ. Үүнээс болж Депп, Блум нар зураг авалтын үеэр байнга ам зөрж байгаа учраас энэ нь зураг авалтын үйл ажиллагаанд таагүй нөлөөлөл үзүүлж байгаа юм. Өмнө нь Жонни, Орландо нар сайн найз нөхөд байсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment