Thursday, September 3, 2015

Зодолдсон дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ

Зодолдсон дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ

53 минутын өмнө

Уул, уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг албан тушаалаас нь чөлөөлсөн байгаа. Тэгвэл дэд даргаа явуулж байгаа газрын дарга нар үдэлтийн арга хэмжээ зохиож, сүүлдээ зодоон цохион болж өндөрлөсөн байдаг. Тэгвэл одоогоор хуулийн байгууллагад эл хэргийг шалгаж байгаа.

Тодруулбал, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Цэндсүрэн гэх эрхэм маргаан өдөөж, улмаар төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Түмэнбаяр болон Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Я.Бадрах нарыг зодож, биед нь гэмтэл учруулсан гэдэг.

Тэгвэл Уул уурхайн сайд Р.Жигжид дээрх асуудалд холбогдсон дарга нараа ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment