Нэг гэр бүлийг галаас аварчээ
1 цаг 4 минутын өмнө

Тодруулбал, Налайх дүүргийн Замын цагдаагийн тасгийн ахлах ахлагч Ц.Энхбаатар, Хэв журам, эргүүл хамгаалалтын албаны ахлах ахлагч Ц.Эрхэмбаяр нар шөнийн эргүүлд ажил үүргээ гүйцэтгэж байгаад Налайх дүүргийн гуравдугаар хорооны дэнжид гал гарч байгааг мэдсэн байна.
Тэднийг хэргийн газар очиход барилгын материалтай чингэлэг дэлбэрч, таван ханатай гэрийн араас гал авалцсан байжээ. Шөнийн 02,00 цаг болж байсан учир гэрийн эзэд гэртээ унтаж байсан аж.
Тэд алба үүргийнхээ дагуу цаг алдалгүй ОБЕГ дуудснаар гэр бүлийн таван гишүүний амь насыг галаас аварч чаджээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment