Friday, September 4, 2015

Олхиогүй тоглогчдоо өвөрмөц аргаар шийтгэжээ

Олхиогүй тоглогчдоо өвөрмөц аргаар шийтгэжээ

Өчигдөр 18 цаг 47 минут

Энэ жил Чехийн хөлбөмбөгийн дээд лигт сүүл мушгисан "Баник" багийн дасгалжуулагч тоглогчид нь тус улсын Цомын төлөөх тэмцээнд сонирхогчдын багт ялагдсаны дараа бачуурсандаа тэднийг өвөрмөц аргаар шийтгэсэн байна.

Өдгөө түүний багийн тоглогчид долоо хоногийн таван өдөр өглөөний 07 цагаас 09 цаг хүртэл баазынхаа барилгын ажлыг хийж байгаа юм.

"Ийм ажил хийснээр тоглогчид маань үүрэгт ажлаа хариуцлагатай хийх ёстойг өөрийн биеэр мэдрэх ёстой. Дээр нь тэд өөрсдийг нь хожсон багийн хөлбөмбөгчид яажшуухан амьдардгийг үзэх ёстой юм" хэмээн өөрийн гаргасан шийдвэрийг дасгалжуулагч Радомир Корыжар тайлбарласан аж.

Хорват тоглогч Давор Кукец хүрзтэй маш сайн харьцаж байгаа бол бразил тоглогч Карлос Азеведо хуруугаа гэмтээчихжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment