Friday, September 4, 2015

Галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарав

Галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарав

1 цаг 32 минутын өмнө

Өнөө өглөө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой хоёр осол гарчээ. Тодруулбал, өглөө 06 цагийн үед "Монос" дээд сургуулийн ард галт тэрэгний гарам дээр Портер машин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарсан байна.

Осол гарсан даруйд Яаралтай түргэн тусламж, цагдаагийн алба хаагчид ирж, Портерын жолооч болон зорчигч нарын хоёр хүнд анхны тусламж үзүүлж, Гэмтлийн эмнэлэг рүү авч явжээ.

Ослоос үүдэж гарам дээр багагүй хугацааны түгжрэл үүссэн бол Таван шарын буудлын орчимд мөн л суудлын гурван тэрэг ар араасаа мөргөлдсөн осол гаргажээ. Ослын газар цагдаа нар ажиллан бэртэж гэмтсэн хүн байхгүй байгаа гэдгийг хэлэв.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment