Friday, September 4, 2015

Сайдуудын нэрийг өргөн барих хугацаа өнөөдөр дуусна

Сайдуудын нэрийг өргөн барих хугацаа өнөөдөр дуусна

35 минутын өмнө


Зургаан сайдын томилгооны асуудал зууралдсан байдалтай байгаа билээ. Сайдын суудалд хэнийг суулгахаа тохиролцож чадаагүй, нам эвсэлүүд хоорондоо толхилцож, тодорхой хугацаагаар энэ асуудлыг түр хойшлуулсан байдалтай өнөөдрийг хүрэв.

Тэгвэл сайдуудын нэрсийг өргөн барих хуулийн хугацаа өнөөдөр дуусч байгаа юм байна. Тиймээс "Шударга ёс" эвслийнхэн сайдуудын нэрсээ эцсийн байдлаар тодруулж, Ерөнхий сайдад өргөн барихаар болсон аж. Эх сурвалжийн мэдээлснээр, Шадар сайдад З.Баянсэлэнгэ, Барилга хот байгуулалтын сайдад Ц.Оюунбаатар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Н.Батцэрэг нарын нэрийг өргөн барихаар болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment