Thursday, October 8, 2015

Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүллээ

Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүллээ

7 минутын өмнө


Хан-Уул дүүргийн хэсэг иргэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хууль биелүүлэх шаардлага хүргүүлэв. Тэд өмнө нь хотын дарга Э.Бат-Үүл хуулийг үл хүндэтгэж, олон орлогчтой ажиллаж байгаа болон төсвийн зардлыг танах санаачилгыг гаргаж байсан бөгөөд Үүл дарга тэдний энэ санаачилгыг үл тоосон учраас ийнхүү гүйцэтгэх засаглалын тэргүүнд хандаж байгаа аж.

Учир нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д Нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх, 31 дүгээр зүйлийн 31.1.2-д Дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байхаар заасан бөгөөд энэ хуульд энэ оны нэгдүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулсан ч эл шийдвэрийг Э.Бат-Үүл дарга үл хүндэтгэж биелүүлдэггүй талаар шаардлагадаа дурджээ.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл зургаан орлогчтой, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг гурван ч орлогчтой үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 1-д зохицуулснаар Засгийн газар нь "Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах", жараннэгдүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэгбүрчлэн буюу нэг маягаар тогтооно", Засгийн газрын тухай хуулийн долдугаар дугаар зүйлийн 3-д зохицуулснаар "Нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэр хууль тогтоомжинд нийцэж буй эсэхэд хяналт тавина", мөн хуулийн 23 дугаар зүйл Ерөнхий сайдын бүрэн эрх "Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг чиглүүлж удирдах" зэрэг үндэслэлийн хүрээнд хуулийн биелэлтийг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хэрэгжүүлж өгнө үү хэмээн ийнхүү Ерөнхий сайдад хандаж байгаа юм байна.

Иймээс хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулжь хангах үүргийнхээ дагуу, нийслэл, дүүргийн Засаг даргын дээд удирдлагын хувьд хотын даварсан Засаг дарга Э.Бат-Үүл, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нарт шаардлага тавьж, төсөв хэмнэх үйл явцад бодитоор оролцохыг шаардаж байгаа юм байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment