Thursday, October 8, 2015

Д.Дорлигжавын гомдлоор шалгасан хэрэг хэрэгсэхгүй болжээ

Д.Дорлигжавын гомдлоор шалгасан хэрэг хэрэгсэхгүй болжээ

36 минутын өмнө


Хууль зүйн сайд Д.Дорлигжав өөрийнх нь нэр төрд халдсан хэмээн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг АТГ-т шалгуулахаар өгч байсан билээ.

Тэгвэл тус газраас энэ хэргийг "Манай шалгах хэрэг биш тул цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн" гэх мэдээллийг өгч байдаг. Харин сайдын гомдлоор шалгах ёстой уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болжээ.

Сайд Д.Дорлигжав Х.Тэмүүжинг хуулийн байгууллагад өгөх болсон шалтгаан нь авлигын хэрэгт буруутгасан байдаг. Тэгвэл тэр нь тогтоогдоогүй байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment