Thursday, November 19, 2015

Эзэд нь аваагүй 1591 газрыг дахин олгов

Эзэд нь аваагүй 1591 газрыг дахин олгов

Өнөөдөр 15 цаг 45 минут


Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэл өнгөрсөн наймдугаар сард явагдаж Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нийт 16 байршилд 26 302 иргэд газар өмчлөхөөр сонгогдсон. Тэднээс 1591 иргэн хуулийнхаа хугацаанд багтаж, газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байна. Иймээс дээрх иргэдийн газар өмчлөх эрхийг цуцалж, өмнө нь нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хаягт бүртгүүлсэн иргэдийн дундаас 1591 нэгж талбарт газар өмчлүүлэх цахим шалгаруулалтыг өнөөдөр дахин явуулжээ.

Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх шалгаруулалтад оролцож, газар өмчлөх эрхтэй болсон иргэд ажлын 10 хоногт багтаан, харьяа дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд хандаж, газар өмчлөх эрхээ баталгаажуулах ёстой. Хэрэв хуулийн хугацаанд газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй бол нийслэлийн Өмчийн харилцааны газраас таны эрхийг хүчингүй болгож, дахин шалгаруулалтаар өөр иргэнд өмчлүүлэх юм. Цахим газар өмчлөлд оролцохоор бүртгүүлсэн иргэний холбогдох утас болон цахим хаягаар газар өмчлөх эрхтэй болсныг нь нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдэгдэнэ. Иргэд газар өмчлөх эрхээ баталгаажуулахдаа иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулж, харъяа дүүргийнхээ Газрын албанд очих бүртгүүлэх аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

1 comments: