"Рэйнжерс" 7 дараалан хожив
1 цаг 33 минутын өмнө

Хойд Америкийн хоккейн "Нью-Йорк Рэйнжерс" баг өнөө өглөө "Сент-Луис Блюз" багийг 6:3-ын харьцаатайгаар буулган авчээ. Энэ хожил Ален Виньогийн багийн хувьд дараалсан долоо дахь ялалт нь болсон юм.
Сонирхолтой нь, энэ бүх хожлыг түүний баг тоглолтын үндсэн цагт авсан байна. Цэнхэр цамцтанууд 16 тоглолтод 26 оноо авснаар Метрополитэн дивизионд тэргүүлж, зүүн бүсийн дэд байранд бичигдэж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment