Friday, November 13, 2015

Райан Гослинг Ева Мендес нар салахад ойрхон

Райан Гослинг Ева Мендес нар салахад ойрхон

Өнөөдөр 9 цаг 32 минут


Холливудын хамгийн гоёмсог хос болох 34 настай Райан Гослинг, 41 настай Ева Мендес нарын амьдралыг өдөр бүр олон сая шүтэн бишрэгчид нь ажигладаг билээ. Гаднаа бол тун ч аз жаргалтай байгаа мэт хосын амьдрал бодит байдал дээрээ тийм ч сайн биш байгаа аж. Тэдний охин Эсмеральда мэндлээд жил гаран хугацаа болж байгаа ч гэр бүлийн хоёрын харилцаанд ан цав суужээ.

Тэдэнд ойрхон эх сурвалж "Тэд охиныхоо дэргэд л найрсаг харилцаатай байдаг. Бүх чөлөөт цагаа тус тусдаа өнгөрүүлэх юм уу өөр өөр өрөөнд орцгоодог. Мендес бүсгүй зөвхөн охиндоо хамаг анхаарлаа хандуулж байгаа нь тэдний харилцааг хүйтэн хөндий болгожээ. Райаны тэсгэл барагдсан" хэмээн ярив.

Тэд 2011 онд "Нарс модны дор" гэдэг киноны зураг авалтын үеэр дотноссон билээ. Нэг бус удаа хоёр тийш болж байсан ч эргээд нэгддэг байсан юм.  Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment