Голын мөс цөмөрч болзошгүйг анхааруулав
1 цаг 45 минутын өмнө

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн "Айрхан" нуураас хужир ачиж байсан "Фуссо" загварын 4,5 тооннын даацтай автомашин нуурын усанд цөмөрч суусан явдал болжээ. Энэхүү дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч, орон нутгаас 15 хүн зургаан техник хэрэгсэлтэйгээр татан гаргах ажиллагааг зохион байгуулсан байна.
Уг автомашин нь нуурын эргээс дотогш нэг км, хужир ачдаг арлаас 30 орчим метр зайд усанд автсан аж. Иймд Онцгой байдлын ерөнхий газраас голын мөс цөмөрч болзошгүйг иргэдэд анхаарууллаа. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment