Monday, November 23, 2015

Г.Ганчимэгийг үргэлжлүүлэн хорихоор болов

Г.Ганчимэгийг үргэлжлүүлэн хорихоор болов

34 минутын өмнө

ЭМСЯ-ны сайд Г.Шийлэгдамбатай холбоотой авлигын асуудлаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг цагдан хорьсон бөгөөд өнөөдөр түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх байсан. Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс өнөөдөр түүнийг хорих хугацааг хоёр сараар сунгах шийдвэрийг гаргажээ.

Ингэснээр тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжлүүлэн 60 хоног хоригдохоор болов. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад шаардлагатай гэж үзвэл хугацааг дахин сунгах боломжтой гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment