Wednesday, November 18, 2015

Д.Булганыг ямар хэргээр хорьсон нь төрийн нууц

Д.Булганыг ямар хэргээр хорьсон нь төрийн нууц

8 минутын өмнө

С.Зориг агсаны эхнэр Д.Булганыг цагдан хорьсон нь олон нийтийн сонирхлыг ихэд татаж байна. Түүнийг нөхрийнх нь үхэлд буруутгаж, олон жилийн дараа хэргийн сэжүүр гаргаж цагдан хорьж байцааж эхлэв гэх шум тархаж байгаа ч үүнийг албаны эх сурвалжууд үгүйсгэж, яг ямар хэрэгт буруутгаж хорьсныгоо ихэд нууцлаж байгаа юм.

Цагдаагийн газраас болохоор "Цагдан хорьсон нь үнэн. Яг ямар хэрэгт сэжигтнээр татан шалгаж эхэлснийг хэлэх боломжгүй" гээд байгаа бол дүүргийн шүүхээс болохоор "Маш нууц хэрэгт холбогдуулсан болохоор мэдээлэл өгөхгүй. Төрийн нууц" гэсэн утгатай зүйлсээр ганц үг ганхийж, унагахгүй байгаа юм.

Д.Булгантай хамт хоёр хүнийг цагдан хорьсан байгаа бөгөөд түүнд бүлэглэж гэдэг зүйл ангиар хэрэг үүсгэсэн гэх өөр мэдээлэл ч байгаа аж. Гэтэл нэг хэсэг нь сонгууль угтсан шоу, энэ жилийн сонгуулиар С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж эхнэрийг нь гэрчээр татан хорилоо ч гэв. Гэтэл хэрэг гарсан тухайн үед Д.Булганыг гэрчээр биш, хохирогчоор тооцон мэдүүлэг авсан байдаг. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment