Wednesday, November 18, 2015

Б.Болор: Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно

Б.Болор: Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно

51 минутын өмнө


УИХ өнгөрсөн долоо хоногт ирэх оны төсвийг эцэслэн баталсан. Ингэснээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох, зээлийн хүүг 1-3 хувиар бууруулах зэрэг чухал шийдвэрийг гаргасан юм. Түүнээс гадна хүүхдийн мөнгийг олгож чадахгүй хэмжээнд хүрсэн гэх мэдээлэл ч мэр сэр гараад байгаа билээ. Тэгвэл эл мэдээлэлд Сангийн сайд Б.Болор хариулт өгчээ.

Тэрбээр "Хүүхдийн мөнгийг ашигт малтмалын нөөц ашигласны татварын орлогоос бүрдүүлдэг юм шүү дээ. Гэтэл энэ орлого маань жил ирэх бүр багасаад байгаа учраас өр тавьж л хүүхдийн мөнгийг олгох нөхцөл бүрдчихээд байгаа юм. Тиймээс олж байгаа орлогынхоо хэмжээнд хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоё гэдэг саналыг Засгийн газраас оруулсан юм. Зорилтот бүлэг гэхээр амьжиргааны түвшний 1-17 дугаар бүлэгт хамаардаг айл, өрхийн хүүхэд төрөөс хүртдэг тэтгэмжээ үргэлжлүүлэн авна л гэсэн үг. ХАХНХЯ дээр амьжиргааны түвшин гарчихсан байгаа. Тэгэхээр үндсэнээ манай улсын нийт хүүхдийн 80-аад хувь нь энэ бүлэгт багтчихаж байгаа юм. 1-17 гэхээр дундаж ба түүнээс ч дээгүүр амьдралтай айлууд хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авна гэж ойлгох хэрэгтэй" гэв. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment