Өршөөгдсөн иргэд гэмт хэрэг үйлдсээр байна
50 минутын өмнө

Сүүлийн өдрүүдэд эрүүлжүүлэх байрууд ачааллаа дийлэхгүй, тэнд ирсэн иргэдийн ихэнх нь өршөөлөөр суллагдсан хүмүүс байнгын үйлчүүлдэг болжээ гэдгийг хэлж байна. Тэд цагдаа нарыг шаардлага тавихаар өмнөөс нь үг сөргүүлж, хэл ам хийх нь энүүхэнд гэнэ. Тэд согтуурсан үедээ цагдааг огтоос тоохгүй, өөдөөс нь хэл амаараа доромжилдог аж. Мөн хулгай зэлгий хийх нь нэмэгдсэн гэдгийг цагдаагийн газрын эх сурвалжууд үгүйсгэхгүй байна.
Хэдхэн хоногийн өмнө гэхэд автобусанд нэг нөхөр өөрийгөө "аавынхаас" гарч ирсэн гэдгээ зарлаж, хавьтсан ойртсон хүмүүсийг айлгаж, ичээн элдвээр харааж, ерөөж байсан юм.
Тэрбээр "Би хүн алсан ч айхгүй шүү. Шорондоо дахид орсон ч алдах юм байхгүй шүү, лаларууд аа. Та нар луйварчид, хулгайчид биз дээ? Муу банди аа, буугаад ир. Алалцах уу, хэн нь дийлэхээ үзэх үү? Хон хэрээний хоол минь ээ, хоёр нүдийг чинь сугалж, боожгойг чинь тасдана шүү" гэх зэргээр эрээ цээргүй элдвээр хараах нь өөрийгөө хэн болохыг батлан харуулж байв. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment