Thursday, November 19, 2015

Согтуу Тимберлэйк папарацциг загнажээ

Согтуу Тимберлэйк папарацциг загнажээ

59 минутын өмнө


Үлгэр жишээч аав, нөхөр Жастин Тимберлэйк хэзээ ч ширүүн дориун загнаж байгаагүй нэгэн. Тэгвэл хэд хоногийн өмнө тэрбээр өөрийнх нь гэрэл зургийг дарахыг оролдсон папарацциг загнаж орхисон гэнэ.

Тэр үдэш Жастин Лос-Анжелес хотноо болсон Крис Стэплтоны тоглолтыг үзээд хөлчүү явж байсан аж. Нэлээд халамцсан байсан учраас Тимберлэйк биеэ барьж чадалгүй папарацци руу давшилсан бололтой.

Тоглолтын танхимаас гарч, машин руугаа биеэ хамгаалагчийнхаа хамт явж байсан Жастин гэрэл зурагчид яагаад түүний зургийг дараад байгааг ойлгоогүй аж.

Тэрбээр "Би ийшээ орохдоо та нарт зургаа зөндөө даруулсан. Одоо больж үзэцгээ" хэмээн Жастин омогджээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment