Monday, November 23, 2015

Хайхрамжгүйгээсээ болж хүний машин эвджээ

Хайхрамжгүйгээсээ болж хүний машин эвджээ

1 цаг 2 минутын өмнө


Өнгөрөгч долоо хоногт Төв номын сангийн урд замын хажуугийн барилга дээрээс труба төмөр унаж, суудлын автомашины хамрыг цоо хатгасан хэрэг гарсан. Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд тухайн үед машинд нэг эрэгтэй 10 гаруй насны охинтойгоо хамт явж байсан тухай гэрчүүд хэлж байсан юм.

Тэгвэл цагдаагийн байгууллагыг очиж шалгахад "Саруул цамхаг" гэх 16 давхар барилгын 15 давхраас тус барилгын гүйцэтгэгч компанийн туслах ажилтан Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд суу 24 настай эрэгтэй М гэгч цэвэрлэгээ хийх үедээ труба төмрөө алдаж унагаасан нь тодорхой болжээ. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment