Monday, November 23, 2015

Ким Кардашьян “хахууль” авна

Ким Кардашьян "хахууль" авна

59 минутын өмнө


Дээдсийн хүүхэн Ким Кардашьян жирэмсний сүүлийн сар дээрээ байгаа бөгөөд саяхан өөрийн эр нөхөр, рэппер дуучин Канье Уэстээс удаах хүүхдийг нь тээж байгаад талархлаа илэрхийлж өөрт нь бэлэг өгөхийг хүсчээ.

Ким бүсгүй илүү ч үгүй, дутуу ч үгүй нэг сая долларын үнэтэй зүүлтийг нэхсэн байна. Энэ нь хоёр дахь хүүхдээ төрүүлсэн эмэгтэйд таарч тохирох бэлэг байх гэнэ шүү.

Ийм хүсэлтэй байгаагаа тэрбээр өөрийн албан ёсны сайт дээр бичсэн аж. Ким "Энэ удаа би бриллиантан шигтгээтэй зүүлт авмаар байна" гэж бичжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment