Сураггүй болсон иргэн нууранд осолджээ
Өчигдөр 17 цаг 57 минут

Энэ сарын 05-нд СБД-ийн аравдугаар хорооны иргэн 27 настай, эрэгтэй Л машинаа гражид тавьчихаад ирье гээд ор сураггүй алга болжээ. Удаан хугацааны дараа ар гэрийнхэн нь орж ирэхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад ханджээ. Цагдаагийн алба хаагчид тус иргэнийг орон даяар эрэн сурвалжлахад энэ сарын 11-нд 13:00 цагийн үед машин нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгонд Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээр эзэнгүй байхыг нь олжээ.
Улмаар дээрх сураггүй болсон иргэнийг нуур руу орсон байж болзошгүй гэсэн дуудлагыг хүлээн авч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч эрэн хайж, энэ сарын 12-нд Хөвсгөл нуураас цогцсыг нь олжээ. Нийслэл хотод амьдардаг иргэн яагаад Хөвсгөл нуурын усанд живж амиа алдсан нь учир битүүлэг байгаа тул энэ хэрэгт гадны ямар нэгэн нөлөө орсон эсэхийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment