Friday, November 13, 2015

Роналду тендер зарлажээ

Роналду тендер зарлажээ

39 минутын өмнө


Испанийн хөлбөмбөгийн "Реал" багийн довтлогч Криштиану Роналду өөрийн хувийн амьдралын талаар ярьсан байна.

"Яг одоогоор бол би нэгэн зэрэг хэд хэдэн хүүхнүүдтэй үерхэж байгаа. Цорын ганц тэр бүсгүйтэйгээ хараахан учирч, сонголтоо хийгээгүй л байна. Найз хүүхнүүд маань намайг сонгон шалгаруулалт явуулж байгаа гэдгийг мэднэ. Намайг нэр алдартай болсон учраас л хүүхнүүд шохоорхож байгаа нь мэдээж. Энэ бол байдаг л зүйл. Би ганцаараа энэ зовлонг мэдэрч байгаа юм биш. Алдар нэртэй бүх хүн л ийм асуудалтай тулгардаг. Одоогоор миний бүх шүд байрандаа, бие маань ч бөгтийчихөөгүй байна. Тэгэхээр хэзээ нэг өдөр эхнэр авах байх даа" хэмээн Роналду марзагнажээ.

Довтлогч залуу Оросын топ модель Ирина Шэйктэй 2010 оноос хойш үерхсэн ч энэ оны нэгдүгээр сард хоёр тийш болсон билээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment