Monday, November 16, 2015

О.Магнай тайлбар хийв

О.Магнай тайлбар хийв

30 минутын өмнө


ШӨХТГ-ын экс дарга О.Магнай УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр бэлтгэлээ базааж эхэлсэн. Тэрбээр сүүлийн үед тус дүүргийн иргэдийн эмзэг сэдэв дээр нь оновчтой гэгч дөрөөлж иргэдэд хувцас, нүүрс тараах болсон. Тэгвэл саяхан түүнийг нүүрс тарааж байх үед иргэд эмх замбараагүй байдал бий болгосон гэх дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ. Үүнд О.Магнай өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар хийсэн байна.

Тэрбээр "Тус бичлэгийн хувьд энэ сарын 11-ний өдрийн бичлэг бөгөөд тэр өдөр согтуу иргэдийг хорооны хэсгийн ахлагч нар турхиран дайруулж өөрсдөө хийсэн бичлэг юм. Ачааны машины тэвшин дээр гаран нүүрс шидэж байгаа залуучууд бол зохион байгуулалттайгаар үймээн үүсгэх гэж оролдон иргэдийг турхирсан хүмүүс юм. Энэ бичлэг нэг талаас улс төрийн намын талцлаар иргэдийг турхиран үймүүлж байгаа бидний байж байгаа царайг харуулсан үйл явдал боллоо гэж үзэж байна. Цаашид тараахаар төлөвлөсөн нүүрсээ тарааж дуусгах бөгөөд энэ мэт үймээн гаргахгүйн тулд дүүргийн цагдаагийн хэсэгтэй нягт хамтран ажиллах болно" гэжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment