Автын ослоор олон хүн амиа алдав
30 минутын өмнө

Орон нутагт автын ослоор олон хүн амиа алдсан харамсалтай хэргүүд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Замчдын овоо гэх газар Дорнод аймгаас Улаанбаатар чиглэлд явж байсан "Nissan" автомашин онхолдож жолооч Э /эр.23 н/, Өлзийт тосгоны харъяат Ж /эр.54 н/, М /эр.40 н/, О /эр.4 н/ нарын дөрвөн хүн нас барсан хэргийг шалгаж байна.
Мөн Өмнөговь аймаг Баяндалай сумын Охин хөтөл гэх газар "Land cruiser-100" автомашин онхолдож, жолооч тус аймгийн 1-р баг Баруун сайханы .... тоотод суух Е /эр.25 н/ эмнэлэгт хүргэгдэж ирээд нас баржээ. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2-р баг Дунд халзан гэх газар "Майти" автомашин уулын уруу онхолдож Г, Ц, О, Б, Б нарын таван хүн газар дээрээ амиа алдсан хэргийг шалгаж буй аж.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment