Б.Тулгыг МАХН-ын генсекээр томилов
14 минутын өмнө

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулгыг томилов. Учир нь, Эрүүл мэнд, спортын сайд бөгөөд тус намын генсекээр ажиллаж байсан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр АТГ-аас баривчлан, хорих хугацааг нь шүүхээс хоёр сараар сунгав.
Түүний эзгүйд намынх нь ажил цалгардсан гэх шалтгаанаар, нөгөө талаар авлига авч байгаад газар дээрээ баригдсан гэх асуудалд холбогдсон тул намын нэрд харш гэж үзсэнээр ийнхүү МАХН-ынхан генсекээ солилоо.
Б.Тулгын хувьд МАХН-ын дарга Н.Энхбаярын туслахаар ажиллаж байсан, ах нь Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ажиллаж байсан гэх цөөнгүй тодотголтой нэгэн билээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment