Wednesday, November 18, 2015

Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал нэмэгдэж байна

Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал нэмэгдэж байна

43 минутын өмнө

Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал нэмэгдэж байна. Өчигдөр л гэхэд зам тээврийн осолд зургаан хүүхэд өртсөн аж.

Тухайлбал, 6-10 хүртэлх насны хүүхдийг эцэг нь болон ерөнхий боловсролын сургуулийн багш нар нь харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаас болж хүүхэд зам тээврийн осолд өртөж байна.

Үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тал дээр эцэг, эх болон бүх шатны боловсролын байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна.

Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та автобусны буудал, орон сууцны хороолол, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд явахдаа тээврийн хэрэгслийн хурдаа хасч, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулав.

Өчигдөр Дамбадаржаагийн 16-р хорооны байрны хойд замд "Vitz" маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 7 настай эрэгтэй У-г мөргөж хүндээр гэмтээжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment