Monday, November 23, 2015

Явдалтай нөхрөө ”янаглав”

Явдалтай нөхрөө "янаглав"

11 минутын өмнө


Нөхөр Крэйгээ гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэдгийг олж мэдсэн Их Британийн оршин суугч Лора Арнольд сайн эрийг хоёр долоо хоногийн хугацаатай Нью-Йорк руу томилолтоор явсан хойгуур дундын эзэмшлийн байшингаа худалдаж орхижээ. Арнольд гэртээ шөнө дунд эргэн иртэл үүднийх нь цоожнуудыг сольсон байв. Сайн эр хаалганы хонхыг дартал 21 настай залуу үүдийг нь нээж өгсөнд гайхсан гэнэ шүү. Тэр залуугаас гадна гэрт нь өөр зургаан оюутан залуу сууж байсан аж.

Залуу Крэйгт байшинг нь худалдсан гэдгийг хэлжээ. Гайхсан эр дотогш ороод Лорагийн бүх эд хогшил алга болсон, тэрбээр тэнд зөвхөн эр нөхрийнхөө эд зүйлсийг нэгэн зурвастай хамт үлдээснийг үзсэн байна.

Тэрхүү зурвас дотор Лора "Бид хоёрын ажил хэрэг одоо таагүй өрнөж байна даа" хэмээн бичсэн байлаа. Эхнэр нь байшингаа ердөө хоёрхон долоо хоногийн дотор худалдаж дөнгөсөнд тэрбээр гайхаж хоцорчээ. 42 настай Лора нөхрийнхөө утсанд нэгэн эмэгтэйгээс ирсэн захидал байхыг олж уншсан гэнэ. Нью-Йоркт очих үеэр нь тэр эмэгтэй түүнтэй секс хийнэ гэдгээ бичсэн байжээ.

Мэхлэгдсэн эхнэр өшөөгөө авахаар шийдэж, Крэйгийг томилолтоос ирэхээс нь өмнө байшингаа худалдахаар болсон аж. Энэ байшинг худалдаж авахад нь Лорагийн ээж, аав тэдэнд санхүүгийн туслалцаа үзүүлсэн тул бүсгүй байшинг худалдахад эр нөхрөөсөө зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment