Ц.Мөнхбаяр: Нэр төрийг минь сэргээнэ гэж ойлголоо
1 цаг 35 минутын өмнө

"Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын шүүхэд гаргасан нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэлийг өнөөдөр Дүүргийн Иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүхэд авч хэлэлцэв.
Шүүх хурал дууссаны дараа Ц.Мөнхбаяртай холбогдож, шүүхийн шийдвэрийн талаар тодруулахад "Шүүх хурал болоод өнгөрлөө. Хариуцагчаар татсан нөхдүүдтэй бид эвлэрлийн гэрээ байгуулсан байсан. Түүнийгээ шүүхэд гаргаж өгөөд уучлалт гуйхыг шаардсан. Нэхэмжлэлийн дагуу уучлалт гуйж, энэ хүний нэр төрийг сэргээлээ гэсэн шүүхийн тогтоол гаргалаа. Тогтоол нь долоо хоногийн дараа гардаг юм байна. Миний ойлгосноор нэр төр минь сэргээгдсэн гэж ойлгов" гэсэн хариу өгчээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment