Гурван жолооч хятадуудад зодуулж амиа алджээ
1 цаг 15 минутын өмнө

Тэнд ажиллаж байгаа жолооч нарын ярьснаар "Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гурван жолооч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Нэгийг нь машинд унтаж байхад нь зодоод амь насыг нь хөнөөсөн. Харин нөгөө залууг ажлын хөлс нэхлээ гэж зодон амь насыг нь хөнөөчихөөд нүүрс буулгадаг жалганд хаячихсан байсан. Мөн монголчуудын нүдэн дээр Мөнхөө гэдэг залууг зодож хөнөөсөн. Түүний амь насыг хөнөөсөн хятадууд шоронд суулгүй гараад ирсэн байна лээ. Хятадын хууль их сонин. Олон хүн нэг хүнийг элбэж зодоод амь насыг нь хөнөөчих юм бол олон хүний дургүйг хүргэсэн байна гээд ял нь хөнгөрчихдөг юм билээ. Мөнхөөг зодож хөнөөсөн хятадууд тэгээд л шоронд оролгүй гарсан гэсэн. Хятадуудад зодуулах бол энд энгийн, байдаг л зүйл шиг болчихсон" аж.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment