Thursday, November 19, 2015

Ван Галь ”Аякс”-ийг дурсав

Ван Галь "Аякс"-ийг дурсав

42 минутын өмнө


Английн хөлбөмбөгийн "Манчестер Юнайтэд" багийн ахлах дасгалжуулагч Луи ван Галь тус багийн хагас хамгаалагч асан Пол Скоулзын шүүмжлэлд хариу барьжээ. Скоулз тус багийг довтолгоо давамгайлсан хөлбөмбөг тоглох ёстой гэж мэдэгдсэн билээ.

"Тэр үед "Аякс"-т мөнгө байгаагүй. Дампуурсан байлаа. Бид нар финн тоглогч Яри Литманеныг 10 мянган фунт стерлингээр худалдаж авсан билээ. Мөн бид нар Нигерийн шигшээ багт тоглож байсан Жорж Финидиг өөрийн болгосон. Түүнийг бид 3000 фунтээр авсан юмдаг. Би энэ мөнгийг өөрөө биечлэн төлсөн. Дараа нь бид Марк Овермарсыг худалдаж авсан. Манай багт Клюйверт, Зеедорф, Райцигер нар тоглож байлаа. Бид нар довтолгоондоо анхаарснаар байж болох бүхий л шагналуудыг хүртсэн. Би энэ талаар их зүйл яримааргүй байна. Аягүй бол ноён Скоулз уурлачихаж мэднэ" хэмээн ван Галь ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment