Thursday, November 19, 2015

Нойнер тайлбарлагч хийнэ

Нойнер тайлбарлагч хийнэ

28 минутын өмнө


Германы биатлоны тамирчин асан Магдалена Нойнер энэ улирлаас эхлэн телевизийн ARD сувгийн тайлбарлагчаар ажиллах болно гэдгээ мэдээлэв.

"Миний ажил Өстерсундын Дэлхийн цомын тэмцээнээр эхлэх нь баяр төрүүлж байна. Би тэнд 2008 онд гурван ч алтан медаль хүртсэн. Тэгэхэд шведүүд миний нэрээр бяцхан хандгайг нэрлэсэн билээ" гэж Нойнер ярьжээ.

Тэрбээр багийнхаа анд Кати Вильхельмтэй хамт ажиллах гэнэ. Дэлхийн цомын эхний шат Шведийн Өстерсунд хотод 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 06-ны өдрүүдэд явагдах юм.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment