Нойтон мод бэлтгэн тээвэрлэжээ
1 цаг 25 минутын өмнө

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт "Ачааны автомашинд нойтон мод тээвэрлэсэн байна" гэх мэдээллийг шалгахад тус дүүргийн хоёрдугаар хороонд суух 60 настай Б нь "Nissan Daihatsu Hijet" автомашинд зохих зөвшөөрөл, гарал үүслийн бичиггүй нойтон мод тээвэрлэн явж байсныг илрүүлэн шалгаж байгаа аж.
Мөн тус дүүргээс "Их хэмжээний мод тээвэрлэсэн машин нийслэл рүү орж байна" гэх мэдээллийг шалгахад Хан-Уул дүүргийн харьяат 31 настай Б нь "Зил-131" автомашинд зөвшөөрөлгүй, гарал үүслийн бичиггүй 140 орчим нойтон модыг тээвэрлэн явж байсныг илрүүлэн цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment