Tuesday, November 17, 2015

Сум зардаг этгээдүүдийг баривчлав

Сум зардаг этгээдүүдийг баривчлав

6 минутын өмнө


Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс БЗД-ийн 15-р хорооны 13-р хороолол орчим, мөн дүүргийн 14 дүгээр хороо, "Нарантуул" захад тодорхой шалгалтын ажиллагаа явуулж, хууль бусаар байлдааны болон ангийн зориулалттай галт зэвсгийн сум, хэрэгслийг их хэмжээгээр зарж, борлуулдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байгаа аж.

Сэжигтэй этгээдүүдийн нэг хэсгийг өөрсдийн автомашиндаа галт зэвсгийн сум, хэрэгслийг зөөж байх үйлдэл дээр нь саатуулсан бол бусад этгээдүүдийг "Нарантуул" зах дээрээс саатуулжээ. "Нарантуул"-ын өргөтгөлийн хэсгийн чингэлгүүдэд явуулсан үзлэг шалгалтаар байлдааны зориулалттай АКМ, Винтов, ТТ, ангийн зориулалттай калибр, дробинк, ремингтон маркийн буунуудын сумнууд нийт 6000 гаруй ширхэг хадгалагдаж байсныг эд мөрийн баримтаар түр хурааж авсан байна.

Дээрх ажиллагааны үр дүнд ангийн болон байлдааны галт зэвсгийн нийт 7500 орчим ширхэг сум хууль бусаар хадгалсан, бусдад зарч борлуулсан үйлдэлд нэр бүхий дөрвөн иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 185-р зүйлийн 185.2-т зааснаар тус хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн урьдчилан хорих 461 дүгээр ангид сэжигтнээр саатуулан шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment