Ан хийх гэж гараад сураггүй алга болжээ
13 минутын өмнө

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга багийн харьяат 47 настай, эрэгтэй Э нь энэ сарын 09-нд ан хийх гэж гэрээсээ гараад сураггүй алга болжээ.
Гэр бүлийнхэн нь түүнийг Эгийн голын усанд осолдсон байж болзошгүй хэмээн аймгийнхаа ОБГ-т мэдэгджээ. Дуудлагын дагуу энэ сарын 14-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг эхлүүлж 16-ны өдрийн байдлаар Хогийн хонхор гэдэг газраас Мухар булан гэдэг газар хүртэл нийт зургаан км газарт 11 цооног гаргаж, шумбалт хийсэн байна.
Энэ үеэр үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийн ажиллагааг түр зогсоож, өчигдрөөс эхлэн үргэлжүүлэн эрэн хайх ажиллагааг хийж эхэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment