Thursday, November 19, 2015

Ж.Батзандан бүлгийн даргаа хаашаа илгээгдэхийг мэднэ

Ж.Батзандан бүлгийн даргаа хаашаа илгээгдэхийг мэднэ

Өнөөдөр 16 цаг 11 минут

Ж.Батзандан бүлгийн дарга Б.Гарамгайбаатарыгаа огцруулах санал гаргажээ. Тэрбээр "Намын бүлгийн шийдвэр, тэр тусмаа Б.Гарамгайбаатарын шийдвэр миний шийдвэр  хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Иймд миний бие Б.Гарамгайбаатар даргатай бүлэгт байх уу, үгүй юу гэдгээ бодож байна.

Б.Гарамгайбаатар дарга  АН-ын бүлгээс намайг явахыг удаа дараа шаардаж байгаа. Уг нь би түүнээс огцрохыг,  "Явах ёстой газар руугаа яваач, идсэн ууснаа шалгуулаач" гэж шаардаж байгаа. Б.Гарамгайбаатарын явах зам нь маш тодорхой. Тэр бүлгийн дарга биш "галын атаман" хийх ёстой хүн" гэжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment