Monday, November 23, 2015

Хосуудыг шүүх хурал хойшилжээ

Хосуудыг шүүх хурал хойшилжээ

1 цаг 11 минутын өмнө


СХД-ийн нутаг дэвсгэрт Улаанчулуутын хогийн цэгийн манаачийн байранд 22 настай таксины жолооч М-ийг онц хэрцгий аргаар хөнөөсөн Энхболд, Ариунтуяа нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшилжээ. Учир нь, тэдний өмгөөлөгчдийн шүүх хурал давхардсан тул ирэх сарын 14-нийг хүртэл хойшлуулсан байна.

Сэжигтэн этгээдүүд шунахайн сэдэлтээр таксины жолоочийн амийг хөнөөсөн бөгөөд хэргээ нуун далдлах үүднээс машиныг унан зугтааж Төв аймгийн нутагт авчирч хаясан байдаг юм. Зугтах замдаа мөн дээрэм тонуул хийсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Сэжигтэн Энхболд нь хоригдож байгаа бол Ариунтуяа нь гадуур батлан даалтад байгаа ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment