Thursday, November 26, 2015

Даргадаа хүчирхийлүүлсэн бүсгүй эмнэлгээс гарчээ

Даргадаа хүчирхийлүүлсэн бүсгүй эмнэлгээс гарчээ

21 минутын өмнө


Хоёр сарын өмнө Төв аймагт гарсан хүчингийн хэргийн хохирогч эмэгтэй эмнэлгээс гарчээ. Тодруулбал, есдүгээр сарын 24-нд гарсан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь өөрийн ажилтан малын эмч эмэгтэйг хээр аваачиж, хүчирхийлж, зодсон гэх хэрэг ихээхэн шуугиан тарьсан. Эл хэрэгт холбогдсон сэжигтэн Б.Ханбаатар өдгөө цагдан хоригдож байгаа бөгөөд түүний хамсаатан гэх Г.Ариунболдыг гадуур шалгаж байгаа аж.

Харин хохирогч 26 настай Б нь ГССҮТ-д ухаангүй хүргэгдэн очиж, удаан хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад саяхнаас эмнэлгээс гарч, гадуур эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд сэжигтэн Б.Ханбаатар нь хохирогч эмэгтэйг зодож хүчирхийлсэн болох нь шүүх шинжилгээгээр нотлогдоод байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment