Thursday, November 26, 2015

Эдийн засгийн өршөөл ирэх сарын эцсээр дуусна

Эдийн засгийн өршөөл ирэх сарын эцсээр дуусна

Өнөөдөр 15 цаг 40 минут


Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж байгууллагууд өмнөх онуудынхаа татварыг заавал нөхөн мэдүүлэх үүрэг хүлээж байгаа. Тодруулбал, 1995 оны нэгдүгээр сарын 01-нээс энэ оны гуравдугаар сарын 31 хүртэл буюу нийт 20 жил гурван сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй, зарим хэсгийг нь нуусан зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байсан бол ил болгох үүрэгтэй. Ингэхдээ шимтгэлээ төлөөгүй, нуун дарагдуулсны торгууль, алдангиас чөлөөлөгдөнө.

Энэ хуулийг Сангийн яам, НДЕГ, Татвар болон Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн таван байгууллага үйл ажиллагааныхаа чиглэлээр өөр чиг үүргийг гүйцэтгэж байгаа. Ийн төрөөс үзүүлж буй боломжийг ашиглаж, торгуульгүйгээр татварын тайлангаа нөхөн өгөхөд ердөө нэг сар үлдэж байгаа бөгөөд тайлан хүлээн авах хугацаа энэ оны 12-р сарын 31-ээр дуусгавар болох юм. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment