Ах, дүүс 424 саяыг дээрэмдсэн гэнэ
18 минутын өмнө

Худалдаа хөгжлийн банкны салбараас 380 сая төгрөг дээрэмдсэн этгээдүүдийг өчигдөр барьсан билээ. Төрсөн ах, дүүс болох сэжигтэн Э, Б нар нь хулгайлсан мөнгөө машиндаа нуугаад өөрсдөө тус тусдаа саунд бүгэж байгаад баригджээ. Тэд цахим хуудсанд байршуулсан зараар "Дробинк" маркийн буу худалдан авч, банк дээрэмдсэнийхээ дараа гол руу шидсэн аж.
Албаны эх сурвалжийн хэлж буйгаар тэд нийт 424 сая төгрөг дээрэмдсэн бөгөөд дээрмийн хэрэг үйлдэхдээ ашиглаж, дараа нь 21-р хорооллын байрнууд дунд орхисон автомашинаас 394 саяыг, мөн ломбарданд тавьсан автомашинд нуусан 30 сая төгрөгийг хураан авч банкинд хүлээлгэн өгч хохиролгүй болгосон гэнэ.
Тэдний мэдүүлж буйгаар, ах, дүүс өмнө нь найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ч тэр нь дампуурч, их хэмжээний өрөнд орсон тул дээрэм хийсэн гэнэ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 147.3-т зааснаар хэрэг үүсгэн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment