Monday, December 14, 2015

Хүрзтэй охин касс тонов (видео)

Хүрзтэй охин касс тонов (видео)

4 минутын өмнө


ОХУ-ын Омск хотын ВЛКСМ-ын 30 жилийн ойд зориулсан соёл амралтын хүрээлэнд нэгэн сонин хэрэг гарсныг дүрсэлсэн бичлэг цахим сүлжээнд тавигджээ. Хэрэг явдал өнгөрөгч долоо хоногийн сүүлээр гарсан байна. Тэрхүү бичлэг дээр 10 хүрэхгүй насны нэг охин тоглоомын тасалбар худалдаалдаг кассыг тоносон үйлдэл дүрслэгдэв. Эхлээд тэр охин хашлагын ард гарч бие засах аж. Дараа нь тэр хүрзээр хөшөөд кассны хаалгыг онгойлгон уут дүүрэн юмтай гарч ирнэ. Бага насны хулгайч охин касснаас скоч, цаас, хайч, хэд хэдэн номыг авч гарчээ.


Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment