Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад зориулж Засгийн газраас 4.5 тэрбум төгрөгийг гаргана
33 минутын өмнө

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүл тогтсон, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см хүрээд байна.
Цаашдаа Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын зарим суманд нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна.
Өвөлжилтийн энэхүү хүндрэлийг даван туулахад Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс 1 аймагт дунджаар 150,0-250,0 сая төгрөг хуваарилахаар боллоо.
Малчдад очих улсын нөөцийн өвс, тэжээлийг үнэгүй олгох болон хямдруулах, хүн эмнэлэг, шуурхай албаны автомашинаар хангахад шаардагдаж байгаа 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment