АСЕМ-ын үйлчилгээнд 3200 иргэнийг авч ажиллуулна
18 минутын өмнө

Тодруулбал, хоол үйлдвэрлэл тогооч, талх нарийн боов болон зочид буудлын үйлчилгээний ажилтнууд хаалгач, авто зогсоолын ажилтан, ачаа зөөгч, зочин угтагч, зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, нийтийн талбайн үйлчлэгч, угаалгын ажилтан, зөөгч бармен, хөтөч тайлбарлагч гэсэн ажлын байранд ажилгүй иргэдийг өнөөдрөөс эхлэн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн Үндэсний төвд бүртгэхээр болжээ.
Бүртгэлийн нээлт өнөөдөр Бишрэлт зочид буудалд 16.00-18.00 цагийн хооронд болох бөгөөд долоо хоног үргэлжлэх юм байна. Дээрх ажлын байранд 800-гаас дээш ажилгүй иргэдийг зуучлах ажээ. Ер нь бол АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын зочид, төлөөлөгчид байрлах зочид буудалд 3200 гаруй иргэн эх орноо төлөөлж ажиллах юм. Үүнээс 1800 нь зочид буудлуудад одоо ажиллаж байгаа ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх, 600-аас доошгүй нь оюутан залуучуудыг хөтөч, тайлбарлагчийн ажлын байранд зуучлах юм.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment