Сталлоне "Алтан бөмбөрцөг"-т нэр дэвшив
45 минутын өмнө

Түүнийг дэлхий мэднэ. Гэхдээ энэ нь киноны нэр хүндтэй шагналыг авахад хангалттай зүйл биш. Урлагийн замналдаа Сильвестр Сталлоне голчлон байлдаантай, тулаантай кинонуудад тоглож байлаа. Кино шүүмжлэгчид ийм кинонуудыг нэг их ойшоодоггүй билээ.
Харин энэ жил нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр хөгширч өгдөггүй Рокки 39 жилийн хугацаанд анх удаагаа "Алтан бөмбөрцөг" шагналд нэр дэвшив.
Ирэх оны эхээр нээлтээ хийх гэж байгаа "Крид" нэртэй кино Сталлонегийн тоглосон хамгийн сайн бүтээл болсон гэж шүүмжлэгчид үзэж байгаа юм. "Алтан бөмбөрцөг" шагналд нэр дэвших нь "Оскар"-ын шагналд нэр дэвших нэгээхэн шат болдог билээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment